Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан тодотгон баталсан. Иймд Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх заалтын дагуу аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага үүссэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх заалт, Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн 2025 оны батлагдсан төсөвт өөрчлөлт орууллаа.
Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ахлах мэргэжилтэн С.Цэдэнлхам
Утас: 7034-2211
Сэтгэгдэл үлдээх