БУЛГАН АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРТ БУРАТИНО ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ ТОГЛОГДОЖ БАЙНА
“Буратино” хүүхэлдэйн жүжиг бол Оросын зохиолч Алексей Толстойн “Алтан түлхүүр буюу Буратино хүүгийн адал явдал” хэмээх алдарт зохиолоос сэдэвлэсэн бүтээл юм. Монголд ч хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэр, жүжгийн нэг болж олон жил тайз, дэлгэцнээ тоглогдсоор ирсэн.
2025 оны 9 сарын 5-ны 11:00, 15:00, 17:00 цагуудад Хичээлийн шинэ жилд зориулан Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт тоглогдож буй Буратино жүжгийн дүрүүдэд
-Карло аавын дүрд- Дуучин МУСТА Э.Гэрэлт-Од
-Алиалагчийн дүрд- Хөгжимчин МУСТА Б.Анхбаатар
-Алиса үнэгний дүрд- Бүжигчин Ц. Ариунзаяа
-Базилио муурны дүрд- Дуучин МУСТА Г.Нарангэрэл
-Үлгэрийн дагины дүрд- Бүжигчин МУСТА Г.Мөнгөнцэцэг
-Лусын дагины дүрд- Бүжигчин МУСТА У.Өнөрцэцэг
-Цэнхэр үст Мальвинагийн дүрд- Бүжигчин МУСТА Г.Мөнхтуул
-Пьерогийн дүрд- Бүжигчин Э.Эрдэнэбат
-Карабас Барабасын дүрд- Бүжигчин МУСТА Ж.Алтангэрэл
-Буратиногийн дүрд Жүжигчин А.Наранхүү тоглолоо.
Жүжгийн найруулагаар Жүжигчин А.Наранхүү
Хөгжмийн найруулагч МУСТА П.Эрдэнэбулган
Тайзны эрхлэгч Х.Мөнхбат
Гэрлийн техникч Л.Ганболд
Дууны техникч Н.Наранбаатар ажиллаж байна.
🎭 Буратино жүжгийн гол агуулга
• Буратино – модон хүүхэлдэй боловч сэтгэлтэй, зоригтой, алиа хошин зангаараа олон адал явдалтай учирдаг.
• Карло өвгөн – Буратино хүүг хийсэн өрөвч, ядуу хөгшин.
• Карабас Барабас – муу санаат, хүүхэлдэйн театрын эзэн.
• Артемон нохой, Мальвина, Пьеро – Буратинотой хамт шударга ёс, эрх чөлөөний төлөө тэмцдэг.
• Муур Базилио, үнэг Алиса – зальжин, ашиг хонжоо хайгч дүрүүд.
Жүжгийн гол санаа нь сайн мууг ялгах ухаан, үнэнч нөхөрлөл, зоригтой байдал юм.