Түүхэн замнал БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ.
Булган аймаг танилцуулга Монгол орны төвийн хойд хэсэгт 48,8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хангайн уулархаг ойт хээрийн бүсэд ОХУ болон Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай аймагтай хиллэн оршдог.