ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ХАДЛАН ТЭЖЭЭЛ, УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалтын ажлыг шалгах зорилгоор ажлын хэсэг сумдуудад ажиллаж, шуурхай хуралдаан зохион байгууллаа.
Ажлын хэсэг нь сум, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хийж буй ажил, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байна.
Мөн өвөл, хаврын бэлчээрийн ашиглалт, даац багтаамжийг тооцон, отор нүүдэл хийх өрх, малын тоо толгойг нарийвчлан гаргажээ. Үүнээс гадна:
• хадлан тэжээлийн бэлтгэл,
• өвөлжөө бууцны дулаалга,
• отрын бүс тогтоох,
• малын тэжээлийн үйлдвэрлэл,
• вакцинжуулалт, үзлэг ангилалт, заазлалт,
• гамшгаас хамгаалах төлөвлөгөө,
• техник, машины хангамжийн хэрэгцээ зэргийг нарийвчлан шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэлийг өнөөдрөөс