Хүнс, хөдөө аж ахуй


Image

АДУУЧИН АВИРМЭДИЙН ЛХАГВАСҮРЭН УЛСЫН "ХОШОЙ АВАРГА МАЛЧИН" БОЛЛОО

Монгол улсын хэмжээнд 14 хошой аварга тодорсны нэг нь Булган аймгийн Сайхан сумын Ундрах багаас Авирмэдийн Лхагвасүрэн тодорчээ. Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган нутгийнхаа мал аж ахуйн салбарт өөрсдийн бахдам хөдөлмөрөө зориулан, буянт мал сүргээ өсгөж, гаргасан амжилтыг урамшуулан баяр хүргэж, аймаг орон нутгийнхаа нэрийг айргаараа цуурайтуулан байдагт талархал илэрхийлээд, тоо нь түм хүрч, тоос нь огторгуйд гарахын ерөөл өргөлөө.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх