Соёл урлаг, спорт


Image

БУЛГАН АЙМАГТ ХОЙД БҮСИЙН АЙМГУУДЫН СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс даяар зохион байгуулагдах Бүсийн спортын их наадмын Хойд бүсийн тэмцээн эхэллээ.

Тэмцээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгаас шалгарсан 400 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, сур, шагайн харваа гэсэн 7 төрөлд хурд хүч авхаалж самбаа цэц мэргэнээ үзэж аваргуудаа тодруулах юм.

Хойд бүсийн спортын наадмын нээлт 5 сарын 3-ны 13 цагаас Биеийн тамир, спортын газарт болно.

Хойд бүсийн нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

+7

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх