Мэдээ мэдээлэл

БУЛГАН АЙМАГТ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО - МNS ISO 9001:2006

Image

СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж, Булган аймагт хэрэгжиж буй чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна төрийн байгууллагын 120 гаруй албан хаагчдад "Чанарын менежментийн тогтолцоо-МNS ISO 9001:2006 стандартын шаардлага" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-т "Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015" стандарт нэвтрүүлж байна

Image

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн 4.2.7 дахь заалтын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх зорилгоор аймгийн ЗДТГ-т "Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015" стандарт нэвтрүүлж эхэлсэн билээ.