Цаг үеийн мэдээ


Image

Барилгын салбарын 100 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй баярын хуралд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Могойтар, барилгын салбарын үе үеийн ахмад буурлууд, салбарын төлөөлөл, барилгачид оролцлоо.

Энэ үеэр барилгын салбарын 100 жилийн түүхэн замнал, улс орны бүтээн байгуулалтад үе үеийн барилгачдын оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг онцлон тэмдэглэж, ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэн, хөдөлмөрөөрөө манлайлагчдад шагнал гардууллаа.

Монгол Улсын бүтээн байгуулалтын 100 жилийн түүхийг бичилцэж, Булган аймгийг бүтээлцсэн үе үеийн барилгачдадаа баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх