СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж, Булган аймагт хэрэгжиж буй чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна төрийн байгууллагын 120 гаруй албан хаагчдад "Чанарын менежментийн тогтолцоо-МNS ISO 9001:2006 стандартын шаардлага" сэдвээр сургалт зохион байгууллаа.