Байгаль орчин

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Image

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2025 онд Булган аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах болон бусад алба хэлтсийн дарга нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар уул уурхай тулгамдаж буй асуудал, булаг шанд хамгаалах, мод сөөг тарих, хашаажуулах хамгаалах, мал мах сүүний асуудал, орчны тоосжилт зэрэгт хэрхэн шийдвэрлэх зүйлс, хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудыг ярилцаж, харилцан зөвшилцлөө.
Мөн дараах нэр дурдсан “Гэрэлт шинэчлэл” ХХК, “Монполимет” ХХК, “Платинум Ланд” ХХК, “Эрхэс майниниг” ХХК,᠌᠌ “Өгөөж Баянхангай” ХХК, "Мөнх нархан орд" ХХК тай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, сургалтын тэтгэлэгт төлбөр, “Жаргалант” хүүхдийн зуслангийн гадна талбайн тохижилт, боловсролын салбарын тоног төхөөрөмж зэргийг санхүүжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн

Image

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууддаа уриалж байна.🌳
БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ

Image

🌳"ТЭРБУМ МОД" 🌳ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
🌳Булган аймгийн хэмжээнд 2030 он хүрэхэд 20 сая мод тарихаар төлөвлөж 2025 оны байдлаар 1962245 ширхэг мод, бутыг тарьж ургуулаад байна. Уг ажлыг хэрэгжүүлэхэд ойн доройтлоос урьдчилан сэргийлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, элсний нүүдлийг тогтоон барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх , тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, тарилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Бүх нийтээр МОД ТАРИХ өдрийг тохиолдуулан мод, сөөгний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 2025.05.08-10-ны өдрүүдэд Булган сумын Чин ван Ханддоржийн талбайд зохион байгуулж байна.
🌳Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууддаа уриалж байна.🌳

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД, СӨӨГНИЙ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Image

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД, СӨӨГНИЙ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Хаврын бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тохиолдуулан 2025.05.08-10-ны өдрүүдэд модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг Булган сумын Чин ван Ханддоржийн талбайд зохион байгуулна.
Иргэд та бүхэн өргөнөөр оролцож орчин тойрондоо мод тарьж ургуулах үйлсэд оролцоно уу.
Иргэн Таны тарьж ургуулсан мод бүр Үндэсний баялаг юм.

БАЙГАЛЬ ОРЧИН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Image

БАЙГАЛЬ ОРЧИН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа, Булган аймгийн Байгаль орчны газар, Ус цаг уурын орчны шинжилгээний төв, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай өнөөдрийн нөхцөл байдалтай танилцуулцлаа.
Сайдын зүгээс албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.

"ИРГЭДИЙН ИНДЭР" ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ НЭВТРҮҮЛЭГ

Image

"ИРГЭДИЙН ИНДЭР" ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ НЭВТРҮҮЛЭГ
Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй "ИРГЭДИЙН ИНДЭР" иргэдтэй хийх уулзалт, нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт аймгийн Байгаль орчны газар оролцлоо.
Булган аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаны хүмүүс, байгаль орчны газрын мэргэжилтнүүд оролцсон тус уулзалтанд байгаль орчны газрын үйл ажиллагаа, байгаль хамгаалал, ойгоос мод бэлтгэх болон ойн хортонтой хэрхэн тэмцэх тухай, мөн ан агнуур хийх талаар албаны мэдээлэл хүргэлээ.
“Иргэдийн индэр” уулзалт нэвтрүүлэгт иргэд тулгамдаж буй асуудлуудаа цахимаар болон биечлэн асууж, албаны хүмүүсээс хариулт авч, санал сэтгэгдэлээ хуваалцлаа.
2025 оны 3 сарын 6 нд “Иргэдийн индэр”уулзалт нэвтрүүлэгт аймгийн боловсролын байгууллагууд оролцох тул иргэд олон нийт та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

♻️ХУВАНЦАР ХАЙЛУУЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Image

🇪🇺♻️ХУВАНЦАР ХАЙЛУУЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Европын Холбооны санхүүжилттэй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн зүгээс Булган аймгийн Булган суманд хуванцар хайлуулагч төхөөрөмж, холбогдох хэрэгслийг нийлүүллээ.
✅2024 оны 12 сарын 26-нд тус төхөөрөмжийг төслийн багийн гишүүн Н.Эрдэнэсайхан сумын хог хаягдал боловсруулах нэгжид хүлээлгэн өглөө. Энэ үеэр төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж, анхны туршилтын үйлдвэрлэлээр 10см диамерттэй, 2 метрийн урт бүхий хашааны шонг үйлдвэрлэн гаргалаа.
♻️Хуванцар хайлуулагч төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа 8 цагт 40-60ш, сард 1200-1800ш шон үйлдвэрлэх боломжтой. Ийнхүү тус сум аймгийн бусад сумаас болон сумандаа цугларсан хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадал нэмэгдэж, цаашлаад бүтээгдэхүүнээрээ хангайн бүсийн хэрэгцээг хангах боломж бүрдэж байна.
Энэ үеэр сумын Засаг дарга Д.Бямбажаргал болон орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс Европын Холбоо болон SPRIM төслийн багтай уулзаж, сумын түвшинд хог хаягдлаа боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгч буйд талархлаа илэрхийллээ.

ITM Mongolia 2022 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түнш Булган аймаг

Image

МАЖХ-ноос жил бүр зохион байгуулдаг Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн "International Travel Mart Mongolia" (ITM Mongolia) 2022 оны 10-р сарын 28-30-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд болох гэж байна.