"ТЭРБУМ МОД"
ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
Булган аймгийн хэмжээнд 2030 он хүрэхэд 20 сая мод тарихаар төлөвлөж 2025 оны байдлаар 1962245 ширхэг мод, бутыг тарьж ургуулаад байна. Уг ажлыг хэрэгжүүлэхэд ойн доройтлоос урьдчилан сэргийлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, элсний нүүдлийг тогтоон барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх , тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, тарилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Бүх нийтээр МОД ТАРИХ өдрийг тохиолдуулан мод, сөөгний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 2025.05.08-10-ны өдрүүдэд Булган сумын Чин ван Ханддоржийн талбайд зохион байгуулж байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууддаа уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх