Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын яамнаас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Соёлын сэргэлт-2023” аян 2023 оны 10 дугаар сарын 02-10-ний өдрүүдэд Булган аймгийн 16 сум 1 тосгонд түүчээлэн хүрнэ.