ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ-2025
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйн шагайн тойром нар хур тэгширч хүний сэтгэл, малын зоо тэнийсэн дэлгэр сайхан цагт зохион байгуулагдлаа.
Хангинахын шугуйн шагайн тойрмын харвааг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Наранбаяр нээж: Дөрвөн зуун жилийн түүхт тойрмын шагайн харвааг хүндэтгэн хүрэлцэн ирдэг нутаг нутгийн харваачдын, хараа хурц, сум мэргэн байж, энэ жилийн шагайн тойрмын эхний харваа наадамд нь амжилт хүсэж, энэ жил улсад нэрээ дуурьсгахын ерөөл өргөлөө.
Хангинахын шугуйн шагайн харваанд гурван үеийн харваачид хуран цуглаж, хангай дэлхийг баясган уухайн түрлэг хадааж хоёр өдөр наадлаа.
Уламжлан хадгалъя, түгээн дэлгэрүүлье, өвлүүлэн үлдээе.
Сэтгэгдэл үлдээх