Хууль, эрх зүй

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Image

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Булган аймагт төрийн алба хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр авлигын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэв.
Мөн авлигын эрсдэлийг бууруулах, ил тод, хариуцлагатай төрийн үйлчилгээг төлөвшүүлэх, авлигын эсрэг соёлыг байгууллага бүрд хэвшүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо, хариуцлагын ач холбогдлыг онцлон танилцууллаа.
Энэхүү сургалт нь авлигаас ангид, шударга, ил тод төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг юм.

хуульчийн Про боно -2026 Хутаг -Өндөр суманд

Image

БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА “ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО 2026” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ХУТАГ-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс нь тус өдөрлөгийн хүрээнд эрх зүйн багийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч үйлчиллээ.
Мөн өдөрлөгт мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид оролцож, иргэдэд төрийн үйлчилгээ, эрх зүйн туслалцааг хүргэж ажиллалаа

Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газарПро-Боно-2026 аяны хүрээнд тус суманд 2026 оны 05 сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Ахмад хуульч С.Цэрэнханд, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл, ГБХУСАХ мэргэжилтэн Цагдаагийн ахмад н.Батхуяг, Тэшиг сумын ХЦ-0286 дугаар ангийн захирагчийн орлогч Хошууч Ж.Пунцагдундав, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал, Архивын тасгийн дарга Д.Баасансүрэн болон Хилийн цэргийн ХЦ-0286 дугаар ангийн цэргүүд оролцов.

Image

аймгийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” сургалт, Цагдаагийн тасгийн ГБХУСАХ мэргэжилтэн Цагдаагийн ахмад н.Батхуяг Хүүхдийн цахим орчин, Цахим залилангийн талаар мэдээлэл сургалт, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал- Эвлэрүүлэн жуучлалын талаарх сургалт, мэдээлэл зохион байгуулж иргэдэд зөвөлгөө үйлчилгээ үзүүлсэн мөн Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл төсөвт байгууллагуудын Захирамж, тушаал, шийдвэртэй танилцаж зөвөлгөө өгсөн. Албан байгууллагуудын албан хаагчид, иргэд, 11-12 дугаар ЕБС-ийн сурагчид хамрагдсан
19:00 цагаас 22:00 цаг хүртэл Тэшиг сумын ХЦ-0286 дугаар ангийн урлагын тоглолт болж тус сумын 4-р багаас 2 агт, 1 дүгээр багаас 1 агт нийт 3 агт сумаас бэлэглэсэн.

“ПРО БОНО – 2026” ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Image

“ПРО БОНО – 2026” ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
Монголын хуульчдын холбооны санаачилгаар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг #Хуульчийн_Про_Боно_Өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх, мөн төрийн байгууллагуудын зарим үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.
Өдөрлөгийн үеэр иргэд хууль, эрх зүйн асуудлаар мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авах, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц, боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ:

Image

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж буй “Эрх зүйн боловсрол” арга хэмжээний хүрээнд Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг Булган аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл дэд хурандаа М.Ганбаатар удирдан, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Цаашид энэ төрлийн сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулагдана.

Аймгийн Засаг даргын ивээл дор Булган аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах, хууль зүйн салбарын эмэгтэй алба хаагчдын нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

Image

Чуулга уулзалтад Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир оролцож, Төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй мөрдөстэй бүсгүйчүүд, Хууль зүйн салбарын бүсгүйчүүдэд баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.
Мөн аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулан үр бүтээлтэй ажиллаж буй алба хаагчдад шагнал гардууллаа.
Тус чуулганд Аймгийн Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, Онцгой байдлын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл болон Тойргийн нотариатчид оролцлоо .
Уулзалтын хүрээнд салбар бүрд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Амьтны биед хэмжилт хийх криминалистикийн арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулав.

Image

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар хэрэгүүлж байгаа “Амьтны биед хэмжилт хийх криминалистикийн арга зүй” хавсарга судалгааны төслийн багийн гишүүн, доктор, профессор Б.Цолмон, төслийн багшийн удирдагч, цагдаагийн дэд хурандаа, доктор З.Сүлд, биологч, экологич, микробиологич, докторант Б.Цогтбаатар, төслийн багийн гишүүн, цагдаагийн хошууч, докторант Д.Дашзэвэг нарын бүрэлдэхүүн Булган аймгийн хуулийн хэлтсийн харьяа байгууллагуудын ажилтан, алба хаагчдад 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сургалт зохион байгуулж ажилласан.