Танилцуулга


Image

Булган аймгийн танилцуулга

Булган аймаг нь Монгол орны хойд хэсэгт байрладаг. Хангайн уулархаг ойт хээрийн бүсэд ОХУ болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймагтай хиллэн оршдог. Алдартан анхдагчдын өлгий нутаг, Их жанжин Сүхбаатарын одонт аймаг юм.

Нутаг дэвсгэр:

48.8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй.

Засаг захиргаа:

1938 онд байгуулагдсан. 16 сум, 1 тосгон, 75 багтай.

Хүн ам:

Нийт хүн ам 61,161 /2022 он/,

  • Нийт өрх:19098, үүнээс 11224 малчин өрх
  • Хүн амын 74.5% нь хөдөөд амьдардаг.
  • Хүн амын 51% нь эрэгтэй, 49% нь эмэгтэй.
  • Хүн амын 59 хувийг 0-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлдэг.

Боловсролын салбарт:

Сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэг, ерөнхий боловсролын 22 сургуульд нийт 891 багш ажиллаж, 14082 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Мөн МСҮТ, ХААМСҮТ мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн салбарт:

Эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн 64 байгууллагат 107 их эмч, 200 гаруй сувилагч  энхийн манаанд ажиллаж байна.

Нийт хөдөлмөр эрхлэгч 25607 иргэн. Хөдөлмөр эрхлэлтийн 62.5 хувийг ХАА-н салбар эзэлж байна.

Эдийн засаг:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 543.3 тэрбум төгрөг,
  • Нэг хүнд ноогдох ДНБ 7,8 сая төгрөг.
  • Нийт малын тоо 3.8 сая тоо толгой.
  • Хангайн бүсийн газар тариалангийн тариалалтын 50 хувийг эзэлдэг.

Эдийн засгийн голлох салбар:

  • Хөдөө аж ахуйн салбар-65.5%,
  • Үйлдвэрлэлийн салбар-13.1%,
  • Үйлчилгээний салбар-21.4% эзэлдэг.

Мал аж ахуй:

  • Манай аймаг 10.6 мянган малчин өрхтэй, 3.7 сая малтай. Жилд дунджаар 1.1 сая орчим төл бойжуулан авдаг. Нийт мал сүргийн 24.4 хувийг өндөр ашиг шимтэй мал эзэлж байна. Монгол улсын анхны махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, Нарийн, нарийвтар ноост “Хангай” үүлдрийн хонины хэсгийг бий болгосон.

Газар тариалан:

  • Аймгийн нийт газар нутгийн 56.7 хувь буюу 2764.0 мянган га талбай нь ХАА-н эдэлбэр газар байдаг.
  • Манай аймаг улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог.
  • 2023 оны байдлаар аймгийн газрын нэгдмэл сангийн ангилалд 119788 га тариалангийн талбай бүртгэлтэй байгаагаас 92.4 мянган га талбай эзэмшиж, жилдээ 38.8-45.0 мянга га-д тариалж, 40.0-41.0 мянган га-д уринш бэлтгэн эргэлтэд оруулснаар эзэмшиж буй тариалангийн талбайг 97.8 хувьд хүргэж ашиглаж байна.
  • Аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид ажиллаж байна. Жилд нэгжээс дунджаар 14.6 цн үр тариа, 110.0 цн төмс, 100 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 40.5 хувь, төмс, гурилаар 100 хувь хангаж байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээ:

  • Аймгийн хэмжээнд нийт 950 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 9237,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус аймагт “Хангайн гурил” ХХК, төмрийн хүдэр боловсруулах “ Фокус металл майнинг”, нүүрс олборлох “Элчит металл” ХХК, Үртсэн шахмал түлшний зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө аж ахуйн түүхий эдийг түшиглэн үр тариа жимс жимсгэнэ, мах сүү, ноос ноолуур боловсруулах үйлдвэр цехүүд эрчимтэй хөгжиж байна.

Байгаль орчин, аялал жуулчлал:

  • Сэлэнгэ, Эг, Орхон зэрэг 459 гол горхи, 468 булаг шандтай. 58 орчин рашаан, 87 нуур цөөрөмтэй. 2000 метрээс дээш өндөр 20 гаруй уул нуруудтай.
  • Байгалийн баялаг, ан амьтан, агнуурын нөөц баялаг ихтэй, түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой.
  • Ашигт малтмалын 30 гаруй төрлийн 40 орчим илэрцтэй.

Дэд бүтэц:

Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн зам дайран өнгөрдөг. ОХУ-ын Буриад улстай Бага Илэнхийн боомтоор холбогддог.

 

  • Бүх сумд шилэн кабель, үүрэн операторын сүлжээ орсон.
  • Улаанбаатар -Дархан-Эрдэнэт-Булган-Хөвсгөл чиглэл
  • Улаанбаатар – Булган(Рашаант) - Өвөрхангай чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто зам
  • Улаанбаатар -Гурванбулаг-Хишиг-Өндөр-Орхон -Булган чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замтай.
  • Аймгийн төвд 35 МВТ-ын хүчин чадалтай дулааны станцтай.
  • 7 сум цэвэрлэх байгууламжтай.
  • Аймгийн төвд 3500 м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжтай.
  • Нийт өрхийн 54.8 хувь нь гэрт, байшинд 40.8 хувь, тохилог орон сууцанд 4.4 хувь нь амьдардаг.

Булган аймгийн онцлох

 

1. Хөгжлийн индексээр эхний 10 т багтдаг.

2. Авто замын дэд бүтцийн ашигтай байрлалтай. 3 чиглэлд хатуу хучилттай авто замтай. Эрдэнэт хот хүртэл төмөр замтай. /Булган аймгийн төвөөс Эрдэнэт хот хүртэл 50 км/

3. Хөдөө аж ахуйн салбарын хөгжих нөөц бололцоо их.

4. 2023 онд өрсөлдөх чадварын индексээр хамгийн өндөр буюу 11 функтээр урагшилсан.

5. Газар тариалангийн тариалалтаар Хангайн бүсийн 50 хувийг хангадаг.

6. Булган аймгийн газар нутагт Орхон аймаг харьяалагддаг. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэлийн бүс нутаг болох боломжтой.

7. Хөвсгөл, Орхон, Булган зэргэлдээ оршдог аймаг нийлээд Монголын хүн амын 8 хувийг эзэлдэг. Энэ бүс нутагт хүн амын төвлөрөл их. Эдийн засгийн нөөц боломж, бизнесийн орчин сайн.

8. Аялал жуулчлалын 5 бүс нутагт оршдог.

  • Рашаан сувилалын аялал жуулчлалын бүс,
  • Түүхэн дурсгалт аялал жуулчлалын бүс,
  • Амралт чөлөөт цаг өнгөрүүлэх аялал жуулчлалын бүс,
  • Байгальд түшиглэсэн адал явдалт аяллын бүс
  • Бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих, дамжин өнгөрөх дэд бүс зэрэг аялалын бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулах нөөц бололцоотой.

9. Монгол Улсын хэмжээнд Айраг наадам /Айраг фестиваль/ зохион байгуулах цорын ганц эрхтэй аймаг юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх