БНМАУ-ын Гавьяат багш Г.Рэнцэндоржийн мэндэлсний 100 жилийн ой, “Тайлбартай дасгалын арга”-ыг сургалтад нэвтрүүлж эхэлсний 60 жилийн ойд зориулсан арга хэмжээ үргэлжилж байна.
Г.Рэнцэндорж багшийн хэл бичгийн хичээлд хэрэглэж, боловсронгуй болгосон “Тайлбартай дасгалын арга” нь Булган аймгаас эхлэлтэйгээр улсын хэмжээнд түгэн дэлгэрсэн тэргүүн туршлага юм.
Тус арга нь 1980 онд Боловсролын яамны сайд болон 21 аймаг, нийслэлийн боловсролын удирдлагуудад Булган хотын 1 дүгээр найман жилийн сургуулийн 6 “б” ангид хичээл заах үеэр танилцуулагдаж, улмаар улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх шийдвэр гарсан түүхтэй.
Ийнхүү олон мянган багш сургалтын практикт нэвтрүүлэн хөгжүүлсэн “Тайлбартай дасгалын арга”-ын 60 жилийн түүх, уламжлал, шинэчлэлийг эргэн дурсаж, өнөөгийн сургалтад үргэлжлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ойн арга хэмжээний ач холбогдол оршиж байна.
Ойн хүрээнд “Чадварлаг арга барилаар заах нь багш бидний эрхэм чухал үүрэг мөн” номын нээлт, “Эх хэлний сургалтын эгнэшгүй үнэт арга зүй” үзэсгэлэн зохион байгуулагдлаа.



Сэтгэгдэл үлдээх