Засаг дарга

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир NEAR Холбооны 15 дугаар Бүгд хуралд оролцож байна

Image

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир NEAR Холбооны 15 дугаар Бүгд хуралд оролцож байна
Зүүн хойд Азийн 7 орны 32 орон нутгийн төлөөлөгчид оролцсон энэхүү хурлаар холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, дараагийн тэргүүлэгч орон нутгийг батламжлах үйл ажиллагаа явагдсанаас гадна гишүүн орон нутгууд өөрсдийн сайн туршлагаа хуваалцаж, нөхөрсөг болоод эдийн засгийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх арга замыг хэлэлцлээ.
Хурлын үеэр Ляонин мужийн дарга Монгол улсаас тус хуралд оролцож буй Булган, Дорнод, Дундговь, Төв, Сүхбаатар аймгийн дарга нарыг хүлээн авч уулзан, аж үйлдвэрлэл, хүмүүнлэгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
🎯Булган аймгийн хувьд, Ляонин мужтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, аж үйлдвэрлэл, ухаалаг хөдөө аж ахуй, төрийн захиргааны албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
Мөн “NEAR-ийн гишүүн орон нутгийн захирагч нарын хурал”-д Монгол улсын орон нутгуудаа төлөөлөн баярын үг хэлсэн бол хурлын 2 дахь өдөр зохион байгуулагдсан “Ляонин мужийн нөхөрлөлийн харилцаат хотуудын 2 дахь удаагийн уулзалт”-д оролцож, Аньшан хотын удирдлагатай тусгай уулзалт хийсэн юм.
Уулзалтын үр дүнд, талууд харилцан айлчлал хийх, төр хувийн хэвшлийн байгууллага хооронд шууд харилцаа тогтоох, хүнд хөнгөн аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологиос туршлага судлах, рашаан сувиллын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлаар санамж бичиг байгуулж харилцан ашигтайгаар хамтран ажиллахаар тохиролцлоо.