Булган аймгийн ИТХ-ын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн X/74 дүгээр тогтоолоор 2025 оны төсвийг шинэчлэн батлуулсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 39 төсөл, арга хэмжээг 5,926.5 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 34 төсөл, арга хэмжээнд 4,491.2 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 25 төсөл, арга хэмжээг 4,877.3 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 24 төсөл, арга хэмжээнд 3,305.9 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 39 төсөл, арга хэмжээг 6,852.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 33 төсөл, арга хэмжээнд 5,863.5 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл арга хэмжээнд 1,368.5 сая төгрөг баталснаас 9 төсөл арга хэмжээнд 1,165.4 сая, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээг 1,050.6 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 9 төсөл, арга хэмжээнд 853.0 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрх шилжиж ирсэн 5,200.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 3 төсөл, арга хэмжээнд 2025 онд 2,044.4 сая төгрөг батлагдсанаас, 3 төсөл, арга хэмжээнд 2,044.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.