Төсөв санхүүгийн ил тод байдал

БУЛГАН АЙМГИЙН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ

Image

Булган аймгийн ИТХ-ын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн X/74 дүгээр тогтоолоор 2025 оны төсвийг шинэчлэн батлуулсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 39 төсөл, арга хэмжээг 5,926.5 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 34 төсөл, арга хэмжээнд 4,491.2 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 25 төсөл, арга хэмжээг 4,877.3 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 24 төсөл, арга хэмжээнд 3,305.9 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 39 төсөл, арга хэмжээг 6,852.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 33 төсөл, арга хэмжээнд 5,863.5 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл арга хэмжээнд 1,368.5 сая төгрөг баталснаас 9 төсөл арга хэмжээнд 1,165.4 сая, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээг 1,050.6 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 9 төсөл, арга хэмжээнд 853.0 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрх шилжиж ирсэн 5,200.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 3 төсөл, арга хэмжээнд 2025 онд 2,044.4 сая төгрөг батлагдсанаас, 3 төсөл, арга хэмжээнд 2,044.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Хөрөнгө оруулалтын 2-р сарын гүйцэтгэлийн мэдээ

Image

Булган аймагт 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн IV/26 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл, арга хэмжээг 6,259.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 2 төсөл арга хэмжээнд 144.7 сая төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар (их засвар) 6 төсөл, арга хэмжээг 658.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 2 төсөл арга хэмжээнд 152.3 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 48 төсөл, арга хэмжээг 10,992.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 1 төсөл арга хэмжээнд 79.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Хөрөнгө оруулалтын 12-р сарын гүйцэтгэлийн мэдээ

Image

Булган аймгийн ИТХ-ын 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 25-р хуралдааны 05 дугаар тогтоолоор 2024 оны төсвийг шинэчлэн баталсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 17 төсөл, арга хэмжээг 1,807.5 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 15 төсөл, арга хэмжээнд 1,149.8 сая төгрөг, их засварын хөрөнгөөр 22 төсөл арга хэмжээнд 3,170.5 төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 18 төсөл арга хэмжээг 2,696.1 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 21 төсөл, арга хэмжээг 7,572.8 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 17 төсөл, арга хэмжээнд 6,299.9 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 79 төсөл, арга хэмжээг 9,745.8 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 63 төсөл, арга хэмжээнд 7,712.3 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл арга хэмжээнд 1,368.5 сая төгрөг баталснаас 9 төсөл арга хэмжээнд 1,165.4сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.

Хөрөнгө оруулалтын 11-р сарын гүйцэтгэлийн мэдээ

Image

Булган аймгийн ИТХ-ын 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 25-р хуралдааны 05 дугаар тогтоолоор 2024 оны төсвийг шинэчлэн баталсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 22 төсөл, арга хэмжээг 1,905.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 13 төсөл, арга хэмжээнд 873.6 сая төгрөг, их засварын хөрөнгөөр 22 төсөл арга хэмжээнд 3,545.4 төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 18 төсөл арга хэмжээг 2,348.5 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 21 төсөл, арга хэмжээг 8,920.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 16 төсөл, арга хэмжээнд 5,756.8 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 79 төсөл, арга хэмжээг 10,728.4 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 58 төсөл, арга хэмжээнд 6,485.8 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл арга хэмжээнд 1,368.5 сая төгрөг баталснаас 9 төсөл арга хэмжээнд 1,165.4 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.