Төсөв санхүүгийн ил тод байдал

Булган аймагт 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө шинэчлэгдлээ.

Image

Булган аймагт 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн XXV/05 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 төсөл, арга хэмжээг 1,905.2 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээг 1,368.5 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 21 төсөл, арга хэмжээг 8,920.9 сая төгрөгөөр, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх их засварын 22 төсөл, арга хэмжээг 3,545.4 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 79 төсөл, арга хэмжээг 10,728.4 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.

Булган аймагт 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Image

Булган аймагт 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XIX/08 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл, арга хэмжээг 1121.0 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 10 төсөл, арга хэмжээг 922.7 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг 6791.2 сая төгрөгөөр, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх их засварын 17 төсөл, арга хэмжээг 2464.0 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 76 төсөл, арга хэмжээг 9695.8 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 8 төсөл арга хэмжээг 1108.5 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.

Аймгийн ИТХ-ын XVII хуралдаанаар Булган аймагт 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орлоо.

Image

Булган аймагт 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн XVII/01 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 47 төсөл, арга хэмжээг 6,185.8 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 10 төсөл, арга хэмжээг 922.7 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 21 төсөл, арга хэмжээг 4,600.9 сая төгрөгөөр, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх их засварын 25 төсөл, арга хэмжээг 3,874.6 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 58 төсөл, арга хэмжээг 6,977.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.

Булган аймагт 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Image

Булган аймагт 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн XII/21 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 төсөл, арга хэмжээг 2,949,8 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 10 төсөл, арга хэмжээг 922.7 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг 3,853.3 сая төгрөгөөр, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх их засварын 14 төсөл, арга хэмжээг 2,401.6 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 42 төсөл, арга хэмжээг 5,279.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.

Булган аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүлээн авсан санал, 2023 оны төлөвлөгөөний төсөл

Image

Булган аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналаа ирүүлсэн сумд, агентлагын төсөл арга хэмжээний саналуудын жагсаалт болон Орон нутгийн хөгжлийн сангийн эрэмбэлэлт хийх ажлын хэсгийн хуралдаанаар эрэмбэлэн төлөвлөгөөний төслийг танилцуулж байна. Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, 2022 оны төсвийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай хуулийн дагуу санал авч, боловсруулан, ажлын хэсгийн хуралдаанаар эрэмбэлж ажиллаа.

Булган аймагт 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Image

Булган аймагт 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн V/04 дугаар тогтоолоор баталсан.

Хөрөнгө оруулалтын 2021 оны төлөвлөгөө

Image

Булган аймагт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн IV/05 дугаар тогтоолоор баталсан.