Төсөв санхүүгийн ил тод байдал


Булган аймагт 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн V/04 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл, арга хэмжээг 910.0 сая төгрөгөөр, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээг 650.0 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 төсөл, арга хэмжээг 2927.3 сая төгрөгөөр, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх их засварын 7 төсөл, арга хэмжээг 1408.7 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 41 төсөл, арга хэмжээг 5248.4 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.

            Монгол улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 32 төсөл, арга хэмжээг 34886.6 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсан байна.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16381595772311

/userfiles/files/%D0%A3%D0%A2%D0%A5%D0%9E%202022%20(3).pdf

/userfiles/files/2022%20%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BE%D0%BB.pdf

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх