Хөдөлмөр, нийгмийн хамгаалал

ЖАРАН ЖИЛИЙН ТҮҮХТ ЖАРГАЛАНТ ЗУСЛАНГИЙН “ЖАРГАЛАНТ” ХОТХОН ШАВ ТАВИЛАА

Image

ЖАРАН ЖИЛИЙН ТҮҮХТ ЖАРГАЛАНТ ЗУСЛАНГИЙН “ЖАРГАЛАНТ” ХОТХОН ШАВ ТАВИЛАА
2024 онд Жаргалант зуслангийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтаар захиргаа аж ахуй, хоолны танхимыг ашиглалтад хүлээн авч, мөн онд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр засвар тохижилтын ажил хийж зусланд хүүхдүүдээ авч, нэг ээлжинд 100 хүүхэд хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн байна.
Жаргалант зуслангийн 2 дахь ээлжийн бүтээн байгуулалтын ажил “Жаргалант” хотхон шав тавьж, 60 хүүхэд хүлээж авах тус хотхоны үлдэгдэл санхүүжилтийг 2026 оны улсын төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Зуслангийн өргөтгөлийн ерөнхий төлөвлөгөөнд тус бүр 60 хүүхдийн багтаамжтай 9 хотхон баригдахаар тусгаснаар 4 улирлын турш бүтэн ажиллах бүтээн байгуулалтын ажил дуусахад Жаргалант зуслан жилдээ 2300-3000 хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөж байна.

БУЛГАН АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Image

БУЛГАН АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга болоод, мөн бусад зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Бүрэлдэхүүнд-Нарийн бичгийн дарга-Г.Нямдорж-(Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга) Ч.Оюун-(Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч),
А.Оюунжаргал-(Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн) Д.Мэндсайхан–(Аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн)
Д.Баярмагнай-(Аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүлэгч) Ч.Отгонжаргал-(Аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүлэгч)
Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн анхдугаар хурлаар-2024 онд хэрэгжүүлсэн, Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр төсөл, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төслийн үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, асуулт хариултаар нэмж лавлах зүйлээ тодруулж, цаашид хийх шаардлагатай ажлуудыг тодорхой болголоо.
Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн даргын хувьд-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аль сумын хэн ямар ямар зээл авсан байна, сумдын хувьд сайн туршлага юу байна, хэрэгжилт хир байгаа талаар судалгаа явуулж, газар дээр нь очиж үр дүнг харах, туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БУЛГАН АЙМАГ-ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Image

БУЛГАН АЙМАГ-ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга Л.Төр-Од болон албаны бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан Булган аймгийн хэмжээнд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Засаг дарга Д.Пүрэв-Очир ирсэн зочдодоо Хойд бүсийн гарын бэлэг гардуулан Булган аймагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Image

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд энэ оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боломж, оролцоог тэгш хүртээх зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн танилцуулга, нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээлэл, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, нээлттэй ажлын байрны зар, зуучлалын үйлчилгээ, хөдөлмөрийн харилцааны сургалт, мэдээллийг хүргэж ажиллалаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР 100 НАСЫГ ЗООГЛОЖ БУЙ Л.МЯГМАРЖАВ ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Image

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР 100 НАСЫГ ЗООГЛОЖ БУЙ Л.МЯГМАРЖАВ
ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Цагаан сарын баярыг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан буюу 90-ээс дээш настай ахмадуудад аймаг, нийслэлийн Засаг дарга, 100 болон түүнээс дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, 100 насыг зооглож буй Сайхан сумын 2 дугаар багийн өндөр настан Л.Мягмаржав гуайд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймгийн Засаг даргын гарын бэлгийг биечлэн хүргэлээ.
Өдгөө 100 насыг зооглож буй Л.Мягмаржав гуай бага залуугаасаа мал малласан малчин хүн. Тэрээр 5 хүүхэд төрүүлэн 150 гаруй ач, зээ, гуч, дөчөө тойруулан өнөр өтгөн амьдарч байна.
Л.Мягмаржав гуай аймгийн Засаг даргыг биечлэн ирж мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд
Чи хэнийхний хүүхэд вэ гэж асуун, нэр усыг нь сонсуут, өвөө эмээтэй нь үе чацуу нэг дор нутаглаж явснаа ярих нь ухаан саруул, бие хөнгөн байгаа нь сайхан.
Зуун насыг элээж, зургаадай таягаа тулж, үр ачаа тойруулан, үеийн үеэрээ жарган сууна.
Ирж буй элдэв эрдэнэт хэмээх модон могой жилдээ
эрүүл энх саруул сайхан байхыг хүсэн ерөөе.

ЭЛДЭВ ЭРДЭНЭТ ХЭМЭЭХ ХӨХӨГЧИН МОГОЙ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ӨНДӨР НАСТАЙ 500 АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Image

ЭЛДЭВ ЭРДЭНЭТ ХЭМЭЭХ ХӨХӨГЧИН МОГОЙ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ӨНДӨР НАСТАЙ 500 АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг даргын орлогч О.Ундрах болон холбогдох албаны хүмүүс ахмад настангуудаа хүндэтгэн хүлээн авч Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрийн уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барилаа.
2024 онд амжилт бүтээмжээрээ манлайлсан тэргүүний ахмадуудаа болон ахмадын холбоодыг шалгаруулан, ахмад үеэ дэмжигч байгуулагуудад шагнал гардуулсан бөгөөд Булган аймгийн тэргүүний ахмад настангаар Хутаг-Өндөр сумын 1-р багийн иргэн О.Бааст, шилдэг ахмадын хороогоор Хишиг-Өндөр, Тэшиг, Баян-Агт сумын ахмадын хороо шалгарч шагналаа гардаж авлаа.
2024 оны шилдэг ахмадыг дэмжигч байгууллагаар Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Хишиг-Өндөр сумын “Дөрвөн хөвгүүд” ХХК, Хишиг-Өндөр сумын Дөрвөн хөвгүүд компанийн төлөөлөл, Гурван булаг сумын “Ерөнхий боловсролын сургууль” тус тус шалгарсан байна.
Хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж зуу наслаж зургаадай таяг тулахын ерөөл өргөн гарын бэлэг гардууллаа.

Төр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Image

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.