Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Булган аймагт хүний эрхийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?, Цаашид ямар асуудал дээр анхаарах вэ?, Тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрхээ хэрхэн хангуулах вэ? зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Оргил мээж" холбоо, хөгжлийн брэхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Насан туршийн боловсролын төв, "Булганы өнгө" ТББ, Одонтой ээжүүдийн холбоо, Булган сумын Ерөнхий боловсролын хоёр дугаар сургуулийн эцэг эх, багшийн холбоо, Цагдаагийн газар, "Итгэлийн бүл" ТББ оролцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх