Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Ёс зүй, хариуцлагатай төрийн алба” сарын аяны хүрээнд “Хамтран ажиллая – Харилцан дэмжье” уриан дор орон даяар нөлөөллийн аян өрнүүлж байна.
Аяны хүрээнд Ёс зүйн хорооны ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчдад ёс зүйн чиглэлээр соён гэгээрүүлэх сургалт, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд зохион байгуулсан сургалтад Булган аймгийн төрийн 34 байгууллагын Ёс зүйн дэд хорооны 94 дарга, гишүүн хамрагдав.
Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, ойлголтоо бататгаж, Ёс зүйн дэд хороодын цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөмж, мэдээлэл авлаа.






Сэтгэгдэл үлдээх