Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ УДИРДЛАГЫН БАГ ХУРАЛДЛАА

Image

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ УДИРДЛАГЫН БАГ ХУРАЛДЛАА
Хурлаар “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим хөтөлбөрүүдийн нэршил агуулгын тухай, Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн батлах тухай, Орон нутгийн өмч хөрөнгийн тухай, Шилэн дансны хуулийн 2024 оны хэрэгжилт, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийн тухай хянан, хэлэлцлээ.
Хуралд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Тамгын газрын дарга Д.Наранбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням, Аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунболд, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ч.Цогбуян, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Солонго, Орон нутгийн өмчийн ахлах мэргэжилтэн Д.Уламбаяр, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Д.Баттулга, ХШҮХ-ийн мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Авто тээвэр үндэсний төвийн Булган аймаг дахь төвийн дарга Н.Баасанжаргал нар оролцлоо.

“ТАВАН ЦЭГ” БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БУЛГАН АЙМАГТ ХҮЛЭЭН АВЧ АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Image

“ТАВАН ЦЭГ” БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БУЛГАН АЙМАГТ ХҮЛЭЭН АВЧ АМЖИЛТ ХҮСЛЭЭ
Эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх гүйлтийг амжилттай гүйцэтгэсэн “Таван цэг” багийнхан 06 дугаар сарын 04-ний энэ өдрөөс Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Эрдэнэт хот, Булган сум, Хутаг-Өндөр сум, Мөрөн хот гэсэн чиглэлийн гүйлтээ эхлүүлсэн юм.
Гүйгчдийг Булган аймгийн төв Булган сумаар дайран гарахад АЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Наранбаяр, Цэргийн штабын төлөөлөл, аймгийн марафоны гүйгчид угтан авч, тэдэнд амжилт хүслээ.
“Таван цэг”-ийнхэн Хөвсгөл аймагт хүрмэгцээ үргэлжлүүлэн хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин гүйхээр тооцоолсон байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИЙГ БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН УУГУУЛ САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧААГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

Image

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИЙГ БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН УУГУУЛ САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧААГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо.
Нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Гурванбулаг сумын удирдлагууд оролцож анхдагчдын эзэн Ж.Гүррагчаа баатар болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бүрэлдэхүүнд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатрын амьдрал, замналтай салшгүй холбоотой билээ. Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн анги юм.
Цэрэг хүний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн нь байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар нь Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын Байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүн юм.

“АНГЛИ ХЭЛТЭЙ БУЛГАН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛЫН АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Image

“АНГЛИ ХЭЛТЭЙ БУЛГАН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛЫН АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны VI/33 дугаар тогтоолоор “Англи хэлтэй Булган” батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Монголын Англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулгатай хамтран ажиллах “Санамж” бичиг байгууллаа.
Монголын англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулга “Англи хэлний ач холбогдол ба хичээлээ хэрхэн үр дүнтэй заах вэ?” сэдэвт сургалтыг Боловсролын газрын удирдлага, мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, англи хэлний багш, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Англи хэл ба тэтгэлэгт хамрагдах боломж танд бий” сэдэвт сургалт орж, мөн сумдын Засаг дарга нарт “Англи хэл бол амьдралын витамин”, мөн төрийн албан хаагчдад “Англи хэлийг яаж хурдан сурах вэ?” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Англи хэлтэй Булган-Булганы сэргэлт

ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ӨДРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төрийн албаны сэргэлт төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад Булган аймгийн сумдын Засаг дарга, сумдын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл, мэдээлэл сурталчилгаа хариуцсан албан хаагчид мөн сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
"Төрийн албаны сэргэлт" албан хаагчдыг чадавхжуулах 1 өдрийн сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл чиглүүлэн зохион байгууллаа.
Төрийн албаны сэргэлт-Булганы сэргэлт

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ"-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Image

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ"-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Булган аймгийн сумдын Засаг дарга нарын сургалт дараах сэдвийг хамарна.
Үүнд:
1. Төрийн болон аймгийн шагналын журмын танилцуулга
2. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр анхаарах асуудлууд
3. Төсвийн хэрэгжилт, анхаарах асуудал
4. Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн тухай, цаашид анхаарах асуудлууд
5. Өмч, хөрөнгийн бүртгэлийн тухай
6. Архивын улсын үзлэгийн бэлтгэл ажлын талаар
7. Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл, анхаарах асуудлууд
8. Хяналт шинжилгээ, үнэлгээний шинэчлэгдсэн журмын танилцуулга
Сургалтад хамрагдаж буй сумдын |Засаг дарга нар сургалтын агуулгаас өөрийн суманд тулгарч буй асуудлаар тодруулан лавлах, туршлага хуваалцах, санал дэвшүүлэх зэргээр идэвхтэй хамрагдаж байна.
Төрийн албаны сэргэлт-Булганы сэргэлт

МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Image

МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэвлэл мэдээлэл хариуцсан албан хаагчид, сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын сургалтаар
-Дархлаажуулалтын олон нийтийн ойлголт
-Эрсдлийн үеийн мэдээ мэдээлэл
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн сургалт
Shilen.gov.mn нээлттэй мэдээллийн тайлан гаргах тухай
-Мэдээний тухай үндсэн ойлголт, мэдээ бичих арга зүй
-Мэдээний фото зураг, видео дүрс авах, мэдээлэл бэлтгэх талаар сургалт зохион байгууллаа.
Төрийн албаны сэргэлт-Булганы сэргэлт

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ" СУРГАЛТАД-ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР, ХУУЛЬ ЭРХЗҮЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМРАГДАЖ БАЙНА

Image

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ" СУРГАЛТАД-ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР, ХУУЛЬ ЭРХЗҮЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМРАГДАЖ БАЙНА
Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд үргэлжилж буй Төрийн албаны сэргэлт төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад Булган аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар, мөн хууль эрхзүйн мэргэжилтнүүд, дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, сургалтад хамрагдана. Үүнд:
-Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэлт
-Хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэчлэгдсэн журмын танилцуулга
-Төрийн албанд туршилтын хугацаа хэрэглэх, болзол, журам
-Баримт бичгийн стандарт
-Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ цаашид анхаарах асуудлууд
-Сумын ЗДТГ-ын бүтэц, төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтын төсөл боловсруулах зэрэг ойлголтууд багтана.
Төрийн албаны сэргэлт-Булганы сэргэлт

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ"- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Image

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ"- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Төрийн албаны сэргэлт" албан хаагчдыг чадавхжуулах 1 өдрийн сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл чиглүүлэн зохион байгуулж байна.
"Төрийн албаны сэргэлт" сургалтыг нээж Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Төрийн албаны бодлого төлөвлөлтийг сум, орон нутгийн үйл ажиллагаанд тусгах, нутгийн захиргааны байгууллагуудын цаг үеийн тулгамдсан асуудлууд, асуудлыг шийдвэрлэхэд байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог хангах арга замыг тодорхойлох сургалтад оролцогч сумдын Засаг дарга нар, сумдын Тамгын газрын дарга, Хууль эрхзүйн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, сурталчилгаа хариуцсан албан хаагчид, мөн сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилтан албан хаагчдад амжилт хүслээ.
Төрийн албаны сэргэлт-Булганы сэргэлт