Булган аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс санхүү, гүйцэтгэл, нийцлийн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зөвлөлдөх уулзалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн улс, орон нутгийн төсвийн байгууллагын төсвийн захирагч, санхүүгийн ажилтан 70 гаруй хүн оролцов.
Энэ үеэр төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах, аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, аудитын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өглөө.




Сэтгэгдэл үлдээх