2022-2026 оны аймгийн стратегийн зорилго:
Булган аймаг нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай, иргэдийн амьжиргааны түвшин өндөр, иргэнээ дээдэлсэн, ажилтай орлоготой, авлигаас ангид, эдийн засгийн үр өгөөж бүхий гадаад харилцаа, ногоон аялал жуулчлалыг хөгжүүлсэн үзэл баримтлал бүхий айгмаг юм.
Стратегийн зорилт:
1.Мэдлэг боловсрол, мэдээллийн технологийн дэвшил, ногоон үйлдвэрлэлийн технологид суурилах ба уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуй, аялал, жуулчлал, палеонтологи, археологи, экологи, үйлдвэрэлэлийн салбарыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлөтийг бий болгох.
2. Иргэд, хүүхэд залууст олон талт боловсролыг хүртээмжтэй олгох нөхцөл бүрдүүлэн, гэр бүл, сургуулийн орчинд зөв төлөвшил, хүмүүжил, сурах арга барил эзэмшүүлэх, соён гэгээрүүлэх замаар аль ч орны хөдөлмөрийг зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
3.Төрийн үйлчилгээг харилцаа, хандлагын өндөр түвшинд хүргэж, хувь хүний халдашгүй байдал, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, шударгаар шийдвэрлүүлэх, авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод, хүчирхийллээс ангид, айдасгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
4. Аймгийн хүн бүрт ниймийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эрүүл зөв дадал хэвшилтэй, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх.
5. Говь цөлийн бүсийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хүрээлэн буй орчны унаган төрхийг хэвээр хадгалан үлдээх, хүний буруутай үйл ажиллагаа, уул уурхайн хайгуул, олборлолт, дэд бүтэц, үйлдвэрлэлээс байгальд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны хэтийн бодлогын удирдлагыг орон нутгийн түвшинд оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, тэдгээрт хяналт тавих.
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нэг. Хүний хөгжлийн бодлого
Аймаг, орон нутгийн онцлог, хүн амын амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага, эрүүл мэнд, боловсролын түвшинд нийцсэн бодлого, шийдвэрийг гарган хэрэгжүүлж, өрх гэр бүлийн хөгжилд чиглэсэн хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх
Хоёр. Эдийн засаг
Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 10 хувиар өсч, дундаж давхарга нэмэгдэж, ядуурал буурсан, хөрөнгө оруулалт нэмэгдсэн аймаг болно.
Гурав. Ногоон хөгжил
Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого хэрэгжүүлж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.
Дөрөв. Дэд бүтэц
Дэд бүтцийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
Тав. Засаглалын бодлого
Захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн албыг төлөвшүүлж, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжиж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, чадварлаг төрийн албыг бэхжүүлнэ.
Зургаа. Амар тайван, аюулгүй нийгэм
Батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангана.
Долоо. Бүс орон нутгийн бодлого
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Холбогдох албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Нутгийн захиргааны асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Сарантуяа
Холбоо барих утасны дугаар: 70342441
Сэтгэгдэл үлдээх