Цаг үеийн мэдээ


Image

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын явц болон мал амьтны халдварт өвчний талаар мэдээллийг хүргэж, халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Өргөтгөсөн хуралдаанд сумдын Онцгой комисс цахимаар оролцож, өвөлжилт халаалт дулааны бэлтгэл ажил, өвс, тэжээл, түлшний нөөц бүрдүүлэлт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Сумдын удирдлагуудад болон онцгой комиссын гишүүдэд өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, болзошгүй эрсдэлийн үед ажиллах бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо.

Мөн бэлтгэл, бэлэн байдлыг газар дээр нь шалган үнэлэх Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, сумдад ажиллуулахаар шийдвэрлэлээ.

#ӨвөлжилтийнБэлтгэл #АймгийнОнцгойКомисс

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх