Хойд бүсийн хавдрын төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хавдрын эрт илрүүлэг, үзлэгийг Хялганат тосгоноос эхлүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар давхардсан тоогоор 568 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулаад байна.
Өнөөдрийн уулзалтаар ойрын хугацаанд хавдрын эрт илрүүлэг, үзлэгийг сумдад зохион байгуулахтай холбоотой удирдлага, зохион байгуулалт, шаардлагатай төсөв хөрөнгийн асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ингэснээр хавдрыг эрт үед нь илрүүлэх, шаардлагатай оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
#БулганыСэргэлт #ЭрүүлБулган #ХавдрынЭртИлрүүлэг
Сэтгэгдэл үлдээх