Хөдөлмөр, нийгмийн хамгаалал


Image

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР 100 НАСЫГ ЗООГЛОЖ БУЙ Л.МЯГМАРЖАВ

ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагаан сарын баярыг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан буюу 90-ээс дээш настай ахмадуудад аймаг, нийслэлийн Засаг дарга, 100 болон түүнээс дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, 100 насыг зооглож буй Сайхан сумын 2 дугаар багийн өндөр настан Л.Мягмаржав гуайд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймгийн Засаг даргын гарын бэлгийг биечлэн хүргэлээ.

Өдгөө 100 насыг зооглож буй Л.Мягмаржав гуай бага залуугаасаа мал малласан малчин хүн. Тэрээр 5 хүүхэд төрүүлэн 150 гаруй ач, зээ, гуч, дөчөө тойруулан өнөр өтгөн амьдарч байна.

Л.Мягмаржав гуай аймгийн Засаг даргыг биечлэн ирж мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд

Чи хэнийхний хүүхэд вэ гэж асуун, нэр усыг нь сонсуут, өвөө эмээтэй нь үе чацуу нэг дор нутаглаж явснаа ярих нь ухаан саруул, бие хөнгөн байгаа нь сайхан.

Зуун насыг элээж, зургаадай таягаа тулж, үр ачаа тойруулан, үеийн үеэрээ жарган сууна.

Ирж буй элдэв эрдэнэт хэмээх модон могой жилдээ

эрүүл энх саруул сайхан байхыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх