Төсөв санхүүгийн ил тод байдал


Булган аймагт 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн IV/26 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл, арга хэмжээг 6,259.9 сая төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалт (их засвар) 6 төсөл, арга хэмжээг 658.7 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 10 төсөл, арга хэмжээг 1,417.4 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 29 төсөл, арга хэмжээг 6,278.7 сая төгрөгөөр, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 48 төсөл, арга хэмжээг 10,992.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус баталсан байна.

/userfiles/files/2025%20%D0%BE%D0%BD%D1%8B%20%D1%82%D3%A9%D1%81%D0%B2%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BE%D0%BB.pdf

Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бумцэнд

Утас: 7034-2211

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх