Булган аймагт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн IV/05 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар 6 төсөл, арга хэмжээг 510.0 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 4 төсөл, арга хэмжээнд 383.7 сая, авто замын сангийн хөрөнгөөр 7 төсөл, арга хэмжээг 325.5 төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 5 төсөл, арга хэмжээнд 105.9 сая, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16 төсөл, арга хэмжээг 2372.1 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 12 төсөл, арга хэмжээнд 979.2 сая, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 34 төсөл, арга хэмжээг 4271.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 27 төсөл, арга хэмжээнд 2004.0 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.
Монгол улсын 2021 оны Төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан эрх шилжиж ирсэн 9 төсөл, арга хэмжээнд 1915.8 сая төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.
/userfiles/files/%D0%A5%D0%9E-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9.pdf
Сэтгэгдэл үлдээх