Булган аймагт 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн IV/26 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын хавсралтаар аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл, арга хэмжээг 6,259.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 2 төсөл арга хэмжээнд 144.7 сая төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар (их засвар) 6 төсөл, арга хэмжээг 658.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 2 төсөл арга хэмжээнд 152.3 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 48 төсөл, арга хэмжээг 10,992.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 1 төсөл арга хэмжээнд 79.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
/userfiles/files/2025%20%D0%B2%D1%8D%D0%B1%202025_03_01.pdf
Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бумцэнд
Утас: 7034-2211
Сэтгэгдэл үлдээх