Булган аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19-р хуралдааны 08 дугаар тогтоолоор 2024 оны төсвийг баталсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 14 төсөл, арга хэмжээг 1,121.0 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 10 төсөл, арга хэмжээнд 307.2 сая төгрөг, их засварын хөрөнгөөр 17 төсөл арга хэмжээнд 3,154.0 төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 8 төсөл арга хэмжээг 438.8 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг 8,139.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 10 төсөл, арга хэмжээнд 1598.4 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 76 төсөл, арга хэмжээг 9,965.8 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 29 төсөл, арга хэмжээнд 1866.5 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 8 төсөл арга хэмжээнд 1,108.5 сая төгрөг баталснаас 4 төсөл арга хэмжээнд 615.8 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.
Сэтгэгдэл үлдээх