Төсөв санхүүгийн ил тод байдал


Булган аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19-р хуралдааны 08 дугаар тогтоолоор 2024 оны төсвийг баталсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 14 төсөл, арга хэмжээг 1,121.0 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 3 төсөл, арга хэмжээнд 41.8 сая төгрөг, их засварын хөрөнгөөр 17 төсөл арга хэмжээнд 3,154.0 төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталснаас 4 төсөл арга хэмжээг 258.3 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг 8,139.2 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 3 төсөл, арга хэмжээнд 234.8 сая төгрөг, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 76 төсөл, арга хэмжээг 9,965.8 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 6 төсөл, арга хэмжээнд 379.5 сая төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр 8 төсөл арга хэмжээнд 1,108.5 сая төгрөг баталснаас 1 төсөл арга хэмжээнд 2.6 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх