УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2025 онд Булган аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компанийн төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах болон бусад алба хэлтсийн дарга нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар уул уурхай тулгамдаж буй асуудал, булаг шанд хамгаалах, мод сөөг тарих, хашаажуулах хамгаалах, мал мах сүүний асуудал, орчны тоосжилт зэрэгт хэрхэн шийдвэрлэх зүйлс, хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудыг ярилцаж, харилцан зөвшилцлөө.
Мөн дараах нэр дурдсан “Гэрэлт шинэчлэл” ХХК, “Монполимет” ХХК, “Платинум Ланд” ХХК, “Эрхэс майниниг” ХХК,᠌᠌ “Өгөөж Баянхангай” ХХК, "Мөнх нархан орд" ХХК тай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, сургалтын тэтгэлэгт төлбөр, “Жаргалант” хүүхдийн зуслангийн гадна талбайн тохижилт, боловсролын салбарын тоног төхөөрөмж зэргийг санхүүжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх