Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, чанартай хүргэх зорилгоор аймгийн ЗДТГ-т "Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015" стандарт нэвтрүүлж эхэлсэн билээ.
Өнөөдөр /2021.12.17/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын зөвлөлийн цахим хурлаар ЧМТ нэвтрүүлсэн тухай тайланг хэлэлцүүлж, зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэнээр "Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015" стандартыг эзэмших эрхийн гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авлаа.
Сэтгэгдэл үлдээх