Хүнс, хөдөө аж ахуй


Image

САЙН ХҮНИЙ ҮР

СҮҮТ ГҮҮНИЙ УНАГА

🇲🇳Монголын хөдөө, эх орны голомт нутгийг эзэнтэй байлгаж, нүүдлийн мал аж ахуй, өв соёлоо тээж яваа Аймгийн аварга малчин өрх Ням-Осорын Ариунбаярын гэр бүлд 47 жилийн түүхтэй Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит “АЛТАН ТУГАЛ”-ын шагналыг гардууллаа.

👏Н.Ариунбаярын гэр бүл 2012 онд мянгат малчин, 2019 онд сумын аварга малчин өрх, 2023 онд Аймгийн аварга малчин өрх хэмээх эрхэм цолыг хүртсэн.

🎖️1997 оны Бүрэгхангай сумын жилийн эцсийн мал тооллогоор таван хошуу малаараа 2000 мал тоолуулж байсан алдар түүхийн эзэн бол алтан тугалын эзэн Ариунбаярын аав Лувсандоржийн Ням-Осор билээ.

👏Сайхан буурал аавынхаа малч ухааныг хадгалж, ёс заншил, өв уламжлалаа тээж буй удам дамжсан ажилч, хөдөлмөрч малчин танд болон танай гэр бүлд талархал илэрхийлж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

ЭРДЭНЭТ МАЛ СҮРГИЙН ТАНЬ АРИУН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх