Хүнс, хөдөө аж ахуй


Image

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЦАХТ БАГИЙН МАЛЧИН БАТААГИЙН ДОРЖСҮРЭНГИЙН ГЭР БҮЛ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫГ ХҮРТЛЭЭ

❇️Улсын аварга малчин өрхийн шагналыг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан, Бүрэгхангай сумын удирдлагууд гардууллаа.

🎖️Улсын аварга Батаагийн Доржсүрэн ажилч хичээнгүй буурал ижий аавынхаа малчин удмыг өвөлж 18 настайгаасаа одоог хүртэл 43 жил мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэн амьдарч байна.

🎖️1999 онд Аймгийн тэргүүний сайн малчин, 2000 онд мянгат малчин, 2009 онд “Алтан тугалын эзэн”, 2010 онд сумын “Аварга малчин өрх”, 2015 онд Аймгийн манлай малчин хэмээх цолыг хүртсэн байна.

🐎Том хүү Д.Сумьяадэлгэр нь малч удмаа даган эцэг эхийн хамт мал маллаж, хурдан удмын адуугаа өсгөн үржүүлж аймаг бүсийн түрүүг олон удаа авч 2021 онд сумын алдарт уяач, 2023 онд аймгийн алдарт уяач цолоор шагнагдсан билээ.

👏Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн босгон дээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шим, тоо толгойг нэмэгдүүлэн малч ухаан, туршлагаараа манлайлж УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ хэмээх эрхэм алдар хүртсэн танай гэр бүлд халуун баяр хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

БУЯНТ МАЛ СҮРЭГ ТАНЬ ТҮМ БУМААР ӨСӨХ БОЛТУГАЙ

+7

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх