"УЛСЫН АВАРГА МАЛЧИН” Д.БАТ-ЭРДЭНЭ
17-р жарны “Модон могой” жилийн босгон дээр Булган аймаг, Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ “Улсын аварга малчин”-аар тодорлоо.
Аав ээжээс 100 орчим толгой малтай тулга тусгаарлаж байсан тэрээр 40 гаруй жилийн хугацаанд мал сүргээ 2700 орчимд хүргэж, бахдам сайхан амжилт гаргасан түүхтэй.
Улсын аварга малчин Д.Бат-Эрдэнэ таны Эрдэнэт сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай!
Сэтгэгдэл үлдээх