Алдартнууд


Image

Найдангийн Түвшинбаяр

1984 онд Сайхан суманд төрсөн. Сумандаа сургуульд орж суралцаж байгаад аймгийн төвд шилжжээ. Бөхөөр эрчимтэй хичээллэв. Бөхийн анхны багш нь Ш.Эрдэнэ-Очир. Удалгүй бүрэн дунд сургуулиа төгсөж, 2000 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцсан байна. Тэр бээр 20014 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гавиатай амжилт олоогүй ч, маш том сургамж авчээ. 2002 оноос жудо бөхөөр тууштай, эргэлт буцалтгүй хичээллэж, 2004 онд самбо бөхийн улсын аваргаас мөнгө, жудо бөхөөр алт, 2005 онд БНХАУ[1]ын Чиндоогийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Н.Түвшинбаяр 2006 онд жудо бөхийн үндэсний шигшээ баг байгуулахад бэлтгэл хангагчаар орсон байна. Ингээд УИХ-ын гишүүн Х.Баттулга 2006 оны Доха-гийн Азийн наадамд үнэмлэхүй жинд барилдуулахаар авч явжээ. Тавдугаар байранд оров. Бризалийн дэлхийн аваргад бас тавдугаар байр эзэлжээ. Харин 2008 онд Францын Парис хотноо болсон Жүдо бөхийн Супер цомын тэмцээнд алтан медаль, мөн онд БНСУ-д болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ. Бээжингийн олимпод оролцох эрх авав. Тэр бээр 2008 оны 8 дугаар сарын 14- нд Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр алтан медаль авч, Монголын анхны олипийн аварга болж, монгол түмнээ баярлуулсан юм. Бэртлийн улмаас эмчилгээ хийлгэж, 2011 оноос жүдо[1]гийн тавцан дээр дахин гарч ирсэн юм. Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. 2012 онд Лондонгийн олимпод оролцож, мөнгөн медалийн эзэн болов. Тэр хөлдөө хүнд гэмтэл авсан байлаа. Хэрэв гэмтээгүй бол хоёр дахь удаа олимпийн аварга болох нь дамжиггүй байв. Ингэж Монгол улсаас олимпийн анхны хос медальтан төрөн гарсан юм. Тэрбээр 2013 оны улсын баяр наадамд зодоглож, зургаа давж, Улсын Харцага цол хүртсэн билээ. Олимпийн аварга маань Биеийн тамирын дээд сургууль байгуулж, залгамж халаагаа бэлтгэхээр хүчин зүтгэж явна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх