Алдартнууд


Image

Тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-ны энэ өдөр Булган нутгийн хүү Ж.Гүррагчаа СОЮЗ-39 хөлгөөр сансрын уудамд нисч Монгол Улсын Сансрын нисгэгч болсон түүхэн өдөр. Аймгийн Засаг даргын санаачилгаар энэ түүхэн өдрийг "БУЛГАНЧУУДЫН БАХАРХЛЫН ӨДӨР" болгон 2 дахь жилдээ тэмдэглэж байна.

🥇Жүгдэрдэмидийн Гүррагчаа.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ. 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

🥇Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм. Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагдаж байжээ.

🥇Тэрбээр Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор шагнуулжээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх