Соёл урлаг, спорт


Image

Булган аймгийн Засаг даргын ивээл дор “САНСАР-2026” марафон гүйлтийн тэмцээн Булган аймагт Цогт Хун Тайжийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

“САНСАР-2026” марафон нь Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой, хүн төрөлхтний анхны сансрын нислэгийн 65 жилийн ойг тохиолдуулан сансрын нисгэгч Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Марафонд 1000 м, 2000 м, 3000 м, 5000 м болон 21 км-ийн зайд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Дорноговь, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Булган аймгийн Булган, Хишиг-Өндөр, Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал, Бүрэгхангай сум, Хялганат тосгоны нийт 520 гаруй тамирчид, иргэд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх