Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Булган суманд ARCHE GYM фитнес клуб шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд 2026 оны 9 сарын 9 ний 17:00-22:00 цаг хүртэл иргэдэд зориулсан “Сонирхогчдын өдөрлөг”-ийг зохион байгуулж, фитнес клубын орчин, тоног төхөөрөмжтэй танилцах, нэг өдрийн турш үнэ төлбөргүй хичээллэх боломжийг бүрдүүлсэн байна.
Шинээр ашиглалтад орж буй тус фитнес клуб нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор тогтмол хичээллэх орчин нөхцөлийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд чиглэж байна.
Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ бий болгох, орон нутгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.



Сэтгэгдэл үлдээх