Соёл урлаг, спорт


Image

Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдрын хөгжил, хамт олны харилцаа, багаар ажиллах чадварыг дэмжих , хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготойтой 9-10 насны Аймгийн аварга шалгаруулах “Мөрөөдлийн Гоол-2025” тэмцээн эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, БТСГ-ын дарга Х.Батхишиг нар оролцож нийт баг тамирчдад амжилт хүслээ.

Тус тэмцээнийг Булган сумын ЗДТГ, БТСГ, “ТА, БИ ЧИ БИД ЧАДНА” НҮТББ, Булган аймаг бага дарга нарын холбоо хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх