Соёл урлаг, спорт


Image

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо 2026 оны V сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Пою мою Республику” IV удаагийн бүгд найрамдах улсын дуу, найрал дууны фестиваль-уралдаанд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин СТА Баатархүүгийн Гантөмөр амжилттай оролцож, мэргэжлийн гоцлол дуучдын ангиллын насанд хүрэгчдийн төрөлд III зэргийн лауреат болжээ.

Тус наадамд ОХУ болон гадаадын уран бүтээлчид оролцсон бөгөөд Баатархүүгийн Гантөмөрийн ур чадвар, тайзны гүйцэтгэлийг шүүгчид өндрөөр үнэлсэн байна.

Булган нутгийн уран бүтээлч олон улсын тайзнаа ахин амжилт гаргаж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, цаашдын уран бүтээлийн ажилд нь улам их амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх