Төсөв санхүүгийн ил тод байдал


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол улсын 2024 оны төсвийн тухай хуулийг үндэслэн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Булган аймгийн 2024 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

2024 онд аймаг, сумын төсөвт татварын орлогоор 49.5 тэрбум, татварын бус орлогоор 5.1 тэрбум төгрөг, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 11.1 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 13.6 тэрбум төгрөг, төсвийн урьд оны үлдэгдлээс 10.4 тэрбум төгрөг нийт 89.7 тэрбум төгрөгийг бүрдүүлж, зарцуулна.

Аймгийн 2024 оны төсвийн жилд зарцуулах нийт зарлагын хэмжээг 61.3 тэрбум төгрөгөөр баталснаас суманд 15.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож,  орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр 21.2 тэрбум төгрөг зарцуулна.

/userfiles/files/%D0%A2%D3%A9%D1%81%D3%A9%D0%B2%202024(1).pdf

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх