Төсөв санхүүгийн ил тод байдал


Image

2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил 2026 оны 4 дүгээр сарын 3 өдөр улс орон даяар эхэлсэн. Санал авах хугацаа 2026 оны 6 дугаар сарын 30 хүртэл үргэлжлэх юм.

Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:

👉 "www.onhs.mof.gov.mn" цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс

👉"ОНХС" аппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх.

👉 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

👉 Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.

#ТаныОролцооНутгийнХөгжил

#ОронНутгийнХөгжлийнСан

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх