Төсөв санхүүгийн ил тод байдал


БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ 12 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

            2023-01-06                                                                                                                                                                                    Булган

2022 оны жилийн эцсийн байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 48,6 тэрбум төгрөг буюу 106,3 хувийн, нийт зарлага 45,6 тэрбум төгрөг буюу 83,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 48,6 тэрбум төгрөг буюу 106.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 29,1 тэрбум төгрөг буюу 37,5 хувиар буурч, урсгал орлого 2,5 тэрбум төгрөгөөр буюу 7,3 хувиар өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардлын эх үүсвэр 2022 онд харьяа яамны төсвийн захирагч руу шилжсэн нь өмнөх онтой харьцуулсан нийт орлогын дүнд нөлөөлж байна. 2022 онд тусгай зориулалтын шилжүүлгээр 34,7 тэрбум төгрөг авч байсан байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 30,4 тэрбум төгрөг буюу 110,4 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 18,2 тэрбум төгрөг буюу 100,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 37,4 тэрбум төгрөг буюу 110,4 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 5,127.3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 6,056.4 сая төгрөг авсан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дамжуулан зээлийн гэрээний дагуу хэрэгжсэн төсөл арга хэмжээний зээлийн төлбөр 623,9 сая төгрөгийг санхүүгийн дэмжлэгээс шууд суутган тооцоод байна.  

Нийт орлогын 23,0 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 67,2 хувийг татварын орлого, 9,8 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газрын дуудлага худалдааны орлого, ус рашаан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны орлого, хүү торгуулийн орлого биелж бусад орлого тасарсан байна. Булган, Могод, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлого тасарсан байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 45,605.8 сая төгрөг буюу 83,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 35,601.3 сая төгрөг буюу 79,9 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын тогтмол зардал 10,004.5 сая төгрөг буюу 98.9 хувь байна. Сумдад 8,952.8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо. Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг дутуу авснаас шалтгаалан сум, байгууллагуудын дэмжлэгийг бууруулж олгосон.    

            Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 407,1 сая төгрөг буюу 57,3%, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 2849,7 сая төгрөг буюу 91,0%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 3275,8 сая төгрөг буюу 86,8%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 4240,9 сая төгрөг буюу 80,8% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 55,4 сая байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 210,6 сая төгрөгөөр,  өмнөх сараас 27,3 сая төгрөгөөр тус тус буурсан байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд улсын төсвийн байгууллага болсон нь өр буурахад нөлөөлж байна. Нийт өрийн 80,8% буюу 44,7 сая төгрөг нь тогтмол зардлын өр байна. 

/userfiles/files/medee-DEC2022%20(1).xlsx

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх