Цаг үеийн мэдээ


Image

СОР-17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Дэлхийн малчдын чуулган 2026”-ын орон нутгийн салбар хэлэлцүүлэг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үргэлжилж байна.

2026 оны 8 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон “ЭККО-ФАРМ” төсөл хамтран зохион байгуулж байна. Ажлын хэсгийг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах ахлан ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт 13 улсын 20 гаруй малчин, Булган аймгийн 16 сумын эмэгтэй, залуу малчдын төлөөлөл оролцож, дэлхийн болон орон нутгийн малчдын туршлага, мэдлэгийг хуваалцаж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам, мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын амьжиргааг дэмжих боломж, шийдэл, орон нутгийн сайн туршлага, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх асуудлаар санал, туршлагаа харилцан хуваалцаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрийн малчдын дуу хоолой, туршлага, уламжлалт мэдлэг Хутаг-Өндөр суманд ийнхүү нэг дор уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтлыг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих шийдлүүдийг хэлэлцэж байна.

#ДэлхийнМалчдынЧуулган2026 #COP17 #БулганАймаг #ХутагӨндөрСум #МалчдынДууХоолой #ТогтвортойБэлчээр

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх